2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдөр үнэ төлбөргүй хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ.

Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор "Монгол таун"-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэддээ хандан хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхаарууллаа.
 
Гэрэл зургийн эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв

Түүнчлэн Жүнбү цагдаагийн хэлтэс болон манай төв нь хамтран хоёр жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ба Covid-19 цар тахал өвчний дэгдэлт идэвхжин, дээрх эргүүлийн ажил 2020 оны хоёрдугаар сараас түр зогссон байсан тул үргэлжлүүлэн явуулахаар тохиролцов.

Мөн өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр 16:00-18:00 цагт Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авах тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу.

 

Эх сурвалж: БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

x