Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

700 морины хүчтэй GTR ийг 1 сая төгрөгөөр ав!

ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

 

1сая1gtr гэж юу вэ?

Энэ бол азаа үзээд бас амьдрал бэлэглэх аян юм. Та 1 сая төгрөгөөр 1 GTR спорт машин хожих сугалаа авч нэг бол 150 сая төгрөгийн машины эзэн болох эсвэл хийж бүтээх насан дээрээ яваа бага насны 2 хүүхдийн аавд амьдрал бэлэглэх хагалгааны зардалд томоохон хувь нэмэр оруулах юм. 220 хүн энэхүү сугалаанд оролцох боломжтой бөгөөд сугалаанаас олох орлого нь бага тархины булан гүүрний хавдартай Гарьдаагийн мэс заслын зардалд 100% хандивлагдах юм.

Хэрхэн оролцох вэ?

Та AutobHub төвийн 1 давхарт байрлах аяны байран дээр хүрэлцэн ирж сугалааны машинтай, үйл ажиллагаатай танилцан өөрийн бүртгэлийг хийлгэн сугалаагаа авснаар оролцох эрх нээгдэх юм.

Данс руу шилжүүлж оролцох эрх нээлгэх:
Банк: Хаан Банк

Данс: 5700957739

Эзэмшигчийн нэр: Б.Ган-Эрдэнэ

Гүйлгээний утга: Өөрийн утасны дугаар 

Сугалааны тохирол: 2020.07.25

Лавлах утасны дугаар:+976 99009999

Гарьдаа гэж хэн бэ?

Гарьдаа гэх энэ залуу өдгөө 33 настай эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Цаг засварчин  мэргэжлээр ажиллаад  12 дахь  жил болж байгаа юм байна. Тэрээр 2018 онд баруун чих нь сонсголгүй болсноор анх бага тархины булан гүүрний хавдартай (Tumors of cerebellopontine angle) гэдгээ мэджээ. Тэрээр хавдартай гэдгээ мэдсэн даруйд Монголдоо орсон ч баруун чих нь сонсголгүй болж, баруун  хөл ,гар  нь мэдээгүй болж эхэлжээ. Тиймээс Монголд дахин хагалгаанд орвол суумгай болох, хараагүй болох зэрэг мэдрэлийн судалснаас үүдэлтэй ямар ч эмгэг тусаж магадгүй байгаа учраас сүүлийн хагалгаагаа Солонгос улсад хийлгэх хүсэлт гаргасан байна. 

 

Одоогийн байдлаар түүний хагалгааны мэдэгдэж байгаа зардал нь 300 сая төгрөг бөгөөд хагалгааны дараа хэр хэмжээний нэмэлт зардал гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнд одоо байгаа зүйл нь найз нөхдөөс нь өгсөн 150 саяын GTR, автомашин байгаа гэнэ. Энэхүү машиныг зарсан ч  300сая төгрөгийг хүрэхгүй байгаа учраас дээрх аяныг өрнүүлэхээр болжээ. Ингэснээр 1 сая төгрөгөөр азаа үзээд магадгүй 150 саяын GTR эзэн ч болж болох юм. Мөн 20 хүн, 30 хүн ч нийлээд 1 сая төгрөгөөр нэг сугалааны эрх авах боломжтой болно.

 

Эх сурвалж: "Бүтэн амьдрал" төслийн баг