Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүй долоон худагт болсон морины уралдааны үеэр 14 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн"

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас авав.

Нийслэлийн харьяа агентлагууд өнөөдөр мэдээлэл хийх үеэр баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлсэн талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 17 галт тэргээр зорчсон 10,163 хүн, МИАТ-ийн 19 нислэгийн 1,338 зорчигч, 216 авто тээврийн хэрэгслээр зорчсон 5,231 хүний биеийн халууныг үзэж, шалгахад сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээлсэн. 

Түүнчлэн баяр наадмын үеийн тусламж үйлчилгээг Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт болон ёслолын буудлагын үйл ажиллагааны үеэр 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, дараах тусламж үйлчилгээг үзүүлсэн. Үүнд,

  • COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурван цэгт 3,062 хүний биеийн халууныг үзэж, гар ариутгуулсан
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлчилгээг долдугаар сарын 10-16-ны 08:00 цаг хүртэл 6,268 хүнд үзүүлсэн. Үүний 5,581 нь насанд хүрэгч, 387 нь хүүхэд байсан ба 792 ослын дуудлагад үйлчилсэн. 
  • Баяр наадмын үеэр Хүй долоон худагт болсон морины уралдааны үеэр 14 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэв.

​Мөн дээрх хугацаанд, 

  • Төрсөн эх -381
  • Амьд төрсөн нярай -382,
  • Нас барсан хүн-77,
  • Осол гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авсан- 24 хүн,
  • Амбулаториор- 17,626 хүн үйлчлүүлсэн
  • Хүлээн авах яаралтай тусламжаар насанд хүрэгч 3,573 хнү болон 2,694 хүүхэд үйлчлүүлжээ. 
Монгол Улсад коронивусийн халдвар батлагдсан 216 хүнээс 54 нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна. Гэрийн тусгаарлалт, ажиглалтад гуравдугаар сарын 25-наас  долоодугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 813 иргэн, 123 өрхийн эрүүл мэндийн төвөөр хянагдсан байна. Харин гэрийн ажиглалтад долоодугаар сарын 15-ны байдлаар 139 хүн нэмж орсон бол 116 хүн хасагджээ.