Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

АНУ

Долдугаар сарын 15-ны өдөр АНУ-д 60,900 гаруй тохиолдол, 773 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 3,416,000 гаруй болж, 135,900 гаруй хүн эндээд байна.

АНУ-ын хувьд нийгмийн эрүүл мэндийн бүх тоон үзүүлэлтийн бүртгэлийг Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд нэгтгэн гаргадаг.

Харин энэ удаа COVID-19 халдварын өвчлөл, нас баралтын бүртгэлийг тус улсын Засгийн газрын дэргэдэх Эрүүл мэнд, хүний хөгжлийн департамент дээр төвлөрүүлэн нэгтгэхээр Доналд Трампын засаг захиргаа шийдвэрлэжээ.

Бразил

Бразил улсад өчигдөр 39,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,233 хүн нас барлаа.

Тус улсад халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 1,966,000 гаруй болсон бол одоогийн байдлаар 1.2 сая нь эдгэрсэн байна.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 29,400 гаруй тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нэг сая орчим болж байна.

Казахстан

Лхагва гарагт Казахстан улсад 1,759 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 63,500 гаруйд хүрлээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн Солонгос улсад өчигдөр 61 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн эндлээ.

Шинэ тохиолдлуудын 47 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь тус улсын дотоодын халдвар байна.

Япон

Ядон улсад өчигдөр 288 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Шинэ халдварын дийлэнх нь буюу 280 нь Токио хотод бүртгэгдсэн байна. Иймд Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ.

Австрали

Австралийн холбооны улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61,000 гаруй сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс 259 тохиолдлыг илрүүлсэн байна.

Шинэ тохиолдлуудын 238 нь дангаараа Виктория мужид бүртгэгджээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газарт өчигдөр дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна.

Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдлоос өчигдөр дахин 23 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр дээрх тохиолдлуудаас эдгэрсэн хүний тоо 167-д хүрлээ.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгт өчигдөр шинээр 19 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 14 нь хүн амын дундах халдвар байсан талаар Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлжээ.

Хонг Конгт сүүлийн долоо хоногийн турш шинэ халдвар хүн амын дунд тархсаар байна. Үүнтэй холбоотойгоор сургуулиудыг хааж, зайнаас харилцах дүрмийг чангатгаж эхлээд буй билээ.

Халдвар анх дэгдсэнээс хойш нийт 1,588 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдсэн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1714854738716830

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.