Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ажилгүйдэл 1990-ээд оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэв

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Reuters

Австрали улсад ажил хайгч иргэдийг бодоход ажлын байр тооцоолсноос илүү нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 1990-ээд оны сүүлчээс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгааг Мягмар гарагт танилцуулсан зургаадугаар сарын статистик харуулжээ. 

Тус улсын Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар ажилгүйдлийн түвшин өнгөрсөн тавдугаар сард 7.1%, зургаадугаар сард 7.4%-д хүрсэн нь 1998 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Хөдөлмөр эрхлэгчдийн оролцооны түвшин 1.3%-аар нэмэгдэж, 64% болжээ.

Хэдийгээр хөдөлмөр эрхлэлт дөрөв, тавдугаар сард мэдэгдэхүйц буураад зургаадугаар сард 210,800-аар нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин ийнхүү огцом өслөө. Ройтерсийн эдийн засагчдын судалгаагаар ажлын байр 112,000-аар нэмэгдэнэ гэж тооцоолж байжээ. 

COVID-19 цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд тус улсын Засгийн газар 213.6 тэрбум австрали долларын багц гаргасан. Ялангуяа, цар тахалтай холбоотой шийдвэрийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, тэдгээрийн ажиллагчид төдийгүй ажил хайж буй иргэддээ ч  тэтгэмж олгох зэрэг олон цогц бодлого, шийдвэр гаргасан билээ. 

 

Эх сурвалж: Reuters