Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр АНУ-тай цуг дэлхийд тэргүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Банк манай гарагийн хог хаягдлын одоогийн төлөв байдал, цаашдын ирээдүйн талаар хийсэн судалгааны тайлан гаргажээ.

Тус тайланд өгүүлснээр 2016 онд дэлхийн хүн ам нийтдээ 2 тэрбум тонн ахуйн хатуу хог хаягдал үүсгэсэн нь гурван жилийн дотор 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Энэ нь дэлхий дээр амьдарч байгаа эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр 740 грамм хогийг өдөр бүр үүсгэсэн гэсэн үг юм.

Сонирхолтой нь судалгаанд хамрагдсан улс орнуудаас АНУ болон Монгол улс 2016 онд нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр (хүн тус бүрт 750 кг-аас дээш) тэнцэж, дэлхийд тэргүүлжээ.

Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн хүн амын 16 хувийг бүрдүүлдэг ч нийт хог хаягдлын 34 хувийг бүрдүүлдэг байна.

Энэ хэвээр үргэлжилбэл 21 дүгээр зууны дундуур манай гарагийн хүмүүс жилд 3.4 тэрбум хог хаядаг болох гэнэ. Тодруулбал Европ болон Умард Америкийн иргэд өнөөдрийнхөөсөө 25 хувиар илүү хог хаядаг болох бол Зүүн Азид 50 хувиар, Зүүн Өмнөд Азид хоёр дахин, Сахарын өмнөд Африкт гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: The Economist