2020/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.12₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
00:00
S29
16°
01:00
S29
15°
02:00
S29
15°
03:00
S29
14°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
08:00
S30
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
20°

Korean Air компанийн ерөнхийлөгчийн ээжид Өмнөд Солонгосын шүүх ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг

Сөүл хотын төв тойргийн шүүх өчигдөр Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Вон Тэгийн ээж Ли Мюн Хэг удаа дараа ажилчдынхаа биед халдсан хэрэгт буруутгаж, гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Ли Мюн Хэ нь Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн ерөнхийлөгч агсан Чо Ян Хогийн эхнэр юм. Чо Ян Хо өнгөрсөн онд өвчний улмаас нас барсны дараа хүү нь Korean Air болон түүний толгой компани Ханжин группыг залгамжлан удирдах болсон.

Одоо 70 настай Ли нь жолоочоос эхлээд гэрийн үйлчлэгч, барилгын ажилтнууд зэрэг олон хүнийг хэл амаар доромжлох, өшиглөх, цохих, алгадах, эд зүйлсээр шидэх зэрэг зөрчил гаргаж байжээ.

Шүүх эхлээд түүнд хоёр жил шоронд хорих ял оноохоор төлөвлөж байсан ч өндөр насыг нь харгалзан үзээд тэнсэн харгалзах ялаар сольсон байна.Мөн хохирогчид нь эзэнтэйгээ тохиролцож, хатуу шийтгэл оноохгүй байхыг шүүхээс хүссэн нь үүнд нөлөөлжээ.

Өмнөд Солонгосын томоохон хөрөнгөтнүүдийн нэг Чогийн гэр бүл сүүлийн жилүүдэд хэл амнаас салахгүй байгаа.

Лигийн хоёр охин өмнө нь мөн ажилчдынхаа биед халдсан хэргээр цагдаад шалгагдаж, нэг нь шийтгүүлж байсан юм. Бас Чо Ян Хог нас барсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэл өв залгамжлагчдын дунд өрнөж, эцэст нь хүү Чон Вон Тэ компанийн удирдлагыг гартаа авч байв.

 

Эх сурвалж: AFP

 

x