Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: COVID-19-ийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар нь 30% нэмэгдсэнийг тогтоожээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл зарим шинэ судалгааны талаар мэдээлэл өглөө.

Английн Кингс коллежийн эрдэмтэн судлаачид COVID-19-ийн эсрэг үүссэн дархлаа нь улирлын томуу шиг тогтворгүй байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс магадгүй жил бүр COVID-19-ийн вакциныг шинэчлэх шаардлагатай байна. Иймээс COVID-19-ийн хувьд сүргийн дархлаа байхгүй гэдгийг судалгаагаар тогтоосныг онцолжээ. 

Дэлхий дахинд халдварын тохиолдол улам дордож байгаа нь ДЭМБ-ын эрдэмтэн судлаачдын судалгаанаас харагдаж байна. Жишээ нь, Хонг Конгийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар COVID-19-ийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар 30% нэмэгдсэн гэж үзэж байна. 

Тиймээс иргэн бүр биеэ бэлдэх хэрэгтэйг санууллаа. Ялангуяа, агаар, усаар биеэ чийрэгжүүлж, уламжлалт арга, байгаль дээрх бэлэн бүтээгдэхүүн ашиглан дархлаагаа сэргээж, өлчир болох хэрэгтэйг зөвлөлөө. 

Дэлхий дахинд COVID-19-ийн вакцины 200 гаруй судалгаанаас таван вакцины гурав дахь шатны үр дүн гаран байна. Эдгээрээс гадна ОХУ-д зургаа дахь вакцин үр дүнтэй туршигдаж, гурав дахь шатны туршилтад орж байгааг Д.Нарангэрэл хэлээд "Монгол Улсын тухайд ДЭМБ-аас хэрэглэж болно гэсэн гэрчилгээ өгсөн вакциныг хэрэглэдэг" гэдгийг тодрууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.