Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Тусгаарлалтаас гарсан иргэн коронавирусээс болж нас бараагүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-д туусгарлагдаж байсан иргэн гэрийн ажиглалтад байхдаа нас барсан гэсэн мэдээлэлд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өгсөн юм. 

Тэрбээр "21 хоногийн ажиглалт тусгаарлалтад байсан, гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй иргэн ажиглалтаас гараад 7-8 хоног гэрийн ажиглалтад байж байгаад нас барсан. Шалтгаан нь коронавирусийн халдвар биш. Нас баралтын шалтгааныг тодруулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэн коронавирусээс болж нас бараагүй" гэлээ.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/752752618880370/?t=207

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.