Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ АВАРГА П.БҮРЭНТӨГС NISSAN PATROL Y62 АВТОМАШИНАА ХҮЛЭЭЖ АВЛАА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол түмний бахархал, Үндэсний бөхийн 2020 оны түрүү бөх Монгол Улсын Шинэ аварга П.Бүрэнтөгсөд Моннис Моторс компани NISSAN PATROL Y62 автомашиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүлээн авч, гардуулан өглөө.

 
 

Ёслолд Нийслэлийн тамгын газрын дарга Ц.Уртнасан , Нийслэлийн гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга Д.Чинзориг, Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Дэд захирал Г.Баттулга, Увс нуур бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат нар оролцлоо.

 
 

Үндэсний бөхийг дэмжигч – Моннис Моторс компани Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түншээр 2 дахь жилдээ дарааллан хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буйд Нийслэлийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Мөн түүнчлэн Моннис Моторс Компани цаашид 5 жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмийн түнш,  албан ёсны дэмжигчээр хамтран ажиллах юм.
 
 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсдөө халуун баяр хүргэе!

 

Дэлхий шилдэг техник технологи, Шинэ цаг үеийн хөгжил дэвшилд тэмүүлж буй Монголчууд та бүхэн сайхан наадаарай. 

 
 

Монгол түмний бахархал , Үндэсний бөхийг дэмжигч – Моннис Моторс Компани

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.