Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРЛИЙЗ ДУНД НАС: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр түрүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан морины уралдаан Хүй долоо худагт боллоо.

Энэхүү ангилалд 130 гаруй хүлэг уралдсанаас:

  • Түрүү магнайд: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр,
 
Эрлийз дунд нас, түрүү магнай (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Аман хүзүүнд: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр,
 
Эрлийз дунд нас, аман хүзүү (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Н.Хүрлээгийн хээр,
 
Эрлийз дунд нас, айргийн гурав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн дөрөвт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Отгонлхагвын хүрэн,
 
Эрлийз дунд нас, айргийн дөрөв (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn
  • Айргийн тавд: Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн тус тус хурдаллаа.
 
Эрлийз дунд нас, айргийн тав (2020.07.13) Гэрэл зургийг mpa.mn