Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын түрүү бөхөд “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”, эрүүл мэндийн байгууллагад HIACE маркийн машин өгөв

ikon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дах жилдээ ажиллалаа. Энэ удаагийн хамтын ажиллагаа өмнөх жилүүдээс онцлогтой болж, нийгмийн хариуцлага, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд илүүтэй чиглэсэн юм. Тухайлбал “Түрүү бөхийн нэрэмжит ” автомашиныг цар тахлын үед амжилттай ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг нэр төртэйгээр сахин хамгаалж буй эрүүл мэндийн салбарын хамт олонд гардуулан өгсөн нь олны талархлыг хүлээлээ. 

 

“Түрүү бөхийн нэрэмжит” автомашин болон “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11 цагаас Сүхбаатарын талбайд болсон юм. Тус арга хэмжээнд “Тоёота Сэйлс Монголиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн МУ-ын аварга П.Бүрэнтөгсөд “Тоёота хүндэтгэлийн бэлгэдэл”-ийг гардуулсан юм. Тус бэлгэдэл нь эрт үеэс “Дөрвөн хүчтэн” хэмээн хүндэтгэж ирсэн Хангарьд, Луу, Бар, Арсланг зохиомжлон, мандан бадрахын бэлгэдэл болсон алтан шаргал нарыг дүрсэлсэн дахин давтагдашгүй бүтээл болжээ.

 

Тус бэлгэдлийг “Тоёота Сэйлс Монголиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши гардуулан өгөхдөө “Бид Монголчуудын хүсэн хүлээдэг, хамгийн бахархалт баяр болох Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр дахин ажилласандаа сэтгэл их өндөр байна. Эр бяр, хүч чадлын бэлгэдэл болсон бөхийн барилдаанд 9 давж аварга болсон П.Бүрэнтөгсөд танд баяр хүргэе” гэсэн юм.

2014 оноос хойш жил бүр уламжлан болгон ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын зүгээс наадмын түрүү бөхөд ТОЁОТА автомашин гардуулан өгдөг байсан. Энэ жил Ковид- 19 цар тахал гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота автомашиныг Нийслэлийн эрүүл мэндийн газарт бэлэглэлээ. Тоёота брэндийн  Hiace маркийн автомашины түлхүүрийг наадмын түрүү бөх, МУ-ын аварга  П.Бүрэнтөгсөд НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатарт гардуулан өгсөн юм. НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар талархсанаа илэрхийлээд “Төр засгийн зөв бодлого, ард иргэдийн сахилга бат, эрүүл мэндийн салбарын чадварлаг хамт олны хүчээр бид хамтдаа 6 сарын хугацаанд цар тахлыг дотооддоо алдахгүй, амжилттай ажиллаж байна. Бидний хөдөлмөрийг үнэлж, энэхүү машиныг бэлэглэсэнд талархлаа”гэсэн юм. Дашрамд дурдахад тус автомашин нь 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд нэн тохиромжтой, туулах чадвар сайтай, тухлаг унаа юм.

Үүнээс гадна өнөөдөр буюу 7- р сарын 13- ны өдөр Хүй долоон худагт “Тоёота Сэйлс Монголиа ХХК” болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран, 6-н насны хурдан морины уралдааны айрагдсан болон баян ходоод 31 хүүхдэд “Ухаалаг дэлгэц” таблет бэлэглэнэ.

Баяр наадмын өдрүүдэд иргэдийн хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул Тоёотагийн зүгээс жил бүр уламжлал болгон жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд “Аюулгүй наадъя” уриан дор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сануулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа юм.