Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: 2020, 2021 оны улирлын томуутай зэрэгцэн коронавирусийн халдвар гарах магадлалтай

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/272009384057667/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 13 сая гаруй хүн өвчилж, 570 гаруй мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байна.

Одоогоор 7.7 сая хүн эмчлэгдэн эдгэрээд байгаа юм.

Автсралид улирлын томуутай зэрэгцэн коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Дэлхийн бөмбөрцгийн урд хэсэгт орших Австрали, Шинэ Зеланд улсуудад гарч буй улирлын томуугийн шинж тэмдэг нь дараа жил манай улсад 2020, 2021 онд гарах улирлын томуугийн шинж төрхтэй төстэй байдаг. Иймээс 2020, 2021 онд гарах улирлын томуу нь коронавирусийн халдвартай зэрэгцэн явагдах магадлалтай байгаа тул бүх хүн бэлэн байдлаа хангах хэрэгтэй байна.

Дэлхийн 10 гаруй оронд хүнсний үйлдвэрлэл, худалдаатай холбоотойгоор коронавирусийн халдвар дамжин тархаж байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Тиймээс зарим томоохон хот хөл хориогоо дахин тогтоож байгаа юм" гэлээ. 

Манай улсын хэмжээнд ажиглалтад шинээр 70 хүн орж, 295 хүн тусгаарлах байрнаас гарчээ. Одоогоор ажиглалтад 2,774 хүн байгаагаас

  • 1-5 насны 163 хүүхэд
  • 103 жирэмсэн эх
  • архаг хууч өвчтэй 228 хүн байгаа бөгөөд тэдэнд 44 их эмч, 72 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Шуурхай 119 аппликейшнд Америк, Англи, ОХУ, Казахстан улсаас дөрвөн иргэн холбогдож зөвлөгөө авчээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.