Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шагайн харваанд Хэнтий аймгийн баг түрүүллээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ.

Хоёрдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн баг шалгарав.

Гуравдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам"-ын баг тодорлоо.

Ийнхүү үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрсөн байна.