Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Окинава дахь АНУ-ын цэргийн хоёр баазад COVID-19 халдвар гарч, 60 гаруй тохиолдол батлагдсан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө. 

ДЭМБ-ийн мэдээлснээр өнгөрсөн 219,900 гаруй шинэ тохиолдол 5,200 гаруй нас баралт бүртгэгдээд байна.

АНУ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 66,200 гаруй шинэ тохиолдол, 811 нас баралт нэмж бүртгэгдэн, тус улсад халдвар авсан хүний тоо 3,173,000 гаруйд хүрснээс 133,600 гаруй хүн эндээд байна.

Бразил улс

Өчигдөр 39,000 гаруй шинэ тохиолдол 1,071 нас баралт бүртгэгдлээ. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1,839,000 гаруй боллоо. Нийт халдвар авсан хүмүүсээс одоогийн байдлаар 1.1 сая хүн нь эдгэрсэн. Эндсэн хүний тоо 71,400 гаруйд хүрээд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

БНЭУ

Өчигдөр тус улсад 27,100 гаруй шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдэн, нийт халдварын тоо 820,900 гаруйд хүрсэн. 

Япон улс

Өчигдөр 386 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 206 нь Токио хотод бүртгэгдсэн. Тэрчлэн Окинава дахь АНУ-ын цэргийн хоёр баазад халдвар гарч нийт 60 гаруй тохиолдол батлагдсан.

Австрали

Сүүлийн 24 цагт 227 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. 

БНСУ

Өчигдөр 44 шинэ тохиолдол нэг нас баралт нэмж бүртгэгдлээ. Тус улсад гадаад улсаас зөөрлөгдөн орж ирж буй тохиолдлууд буурахгүй байгаа ба Сөүл, Гуанжу хотод кластер халдварууд хумигдахгүй байна. Тус улсын дотоодод гарч байгаа халдварууд голдуу сүмийн үйл ажиллагаа болон, жижиглэн худалдааны үйлчилгээтэй холбоотой байгааг мэдээлсэн.

БНХАУ

Бямба гарагт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй байна. Зургадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 11-ний хооронд  хүнсний захтай холбоотойгоор батлагдсан 335 тохиолдлоос өчигдөр 11 өвчтөн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн тохиолдол 95 болжээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/276053610153512/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.