Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчтой тээврийн хэрэгслийг орон нутгийн замд гаргахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Орон нутгийн зам явж буй тээврийн хэрэгслийн бүх зорчигчийг хамгаалах бүс заавал зүүхийг шаардах талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэнцагдаагийн ахмад Ч.Чимэдбат "Тээврийн хэрэгслийн ард суусан зорчигч нар огт хамгаалах бүх хэрэглэхгүй байна.

Хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Ялангуяа, хамгаалах бүс хэрэглээгүй, жолооч, арын суудлын зорчигчтой тээврийн хэрэгслийг аймгууд руу оруулахгүй, гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй" хэмээн анхааруулав.

Улаанбаатар хотын товчоодод ажиллаж буй алба хаагчид хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчдын бүсийг зүүлгэж, шаардлага тавьж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/622720938365815