Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд/2020.07.11/ оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.

Мөн өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.

Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа.

Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/338269320502304

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.