Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"

ikon.mn
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.11/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/338269320502304

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр дэлхий дахинд 231 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь коронавирус анх дэгдсэнээс хойших хамгийн олон хүн нэг өдрийн дотор халдвар авсан өдөр болсон байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлэхдээ, дэлхийн улс, орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй.

Халдварын тохиолдлын бууруулсан орнуудад ч эргээд халдвар гарч эхэлж байна.

Олон хүн бөөгнөрч халдвар тарсан тохиолдолд цаашид халдвар тархах эрсдэл их байна гэдгийг онцолсон.

Өчигдөр шуурхай 119 дугаарын утсанд 142 дуудлага ирж, иргэд зөвлөгөө авсан” гэсэн товч мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.