Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.10/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.10/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/323366255725613/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 12,368,000 хүн өвчилж, 556,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Эдгэрсэн хүний хүн 7.1 саяд хүрч, 4.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д 64,000, Бразилд 42,000, Энэтхэгт 25,000, Өмнөд Африкт 13,000 хүн халдвар авлаа.

ОХУ-д суулийн хоногт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 341 хүн орж, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 3,050 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6-ынх нь бие хүнд байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 146 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Казахстан улсаа хочр иргэн холбогдож эмнэл зүй, эмчилгээний талаар мэдээлэл авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.