Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:02 2020/07/10

Цаг агаарын байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлуулсан хугацаа тодорхойгүй байсан.

Хугацаа тодорхой болсон тухай буюу хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан мэдээлэл Засгийн газрын ХМОНХХ-ээс ирлээ.

08:56 2020/07/10

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна. 

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.

Төв аймгийн хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан хойшиллоо

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

Одоогийн байдлаар тус аймгийн Баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороо Шинэ нисэх онгоцны буудлын дулааны станцын урд Зуунмод гол хоёр салаа үерлэсэн орчимд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. 

 

10:02 2020/07/10

Цаг агаарын байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлуулсан хугацаа тодорхойгүй байсан.

Хугацаа тодорхой болсон тухай буюу хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан мэдээлэл Засгийн газрын ХМОНХХ-ээс ирлээ.