Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” хэвээр үлдээжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч S&P агентлаг “B, тогтвортой” хэвээр үлдээжээ.

Хамгийн сүүлд буюу 2020 оны тавдугаар сарын 8-нд Moody's агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг "B3, сөрөг" гэсэн бол S&P "B, тогтвортой" хэмээн 2018 оны арваннэгдүгээр сарын 9-нд үнэлээд байсан юм. Тэгвэл энэхүү үнэлгээгээ S&P хэвээр үлдээж байгаагаа өнөөдөр буюу долдугаар сарын 9-нд мэдэгдсэн байна. 

Үнэлгээндээ COVID-19 цар тахалтай холбоотой түүхий эдийн зах зээлийн удаашралтай холбоотой эдийн засгийн өсөлт саарч байгаа ч Хятадын эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр ирэх жилүүдэд эрчимтэй сэргэнэ хэмээн үзсэн байна. 

Түүнчлэн МАН дахин сонгогдсоноор дэлхийн эдийн засаг сэргэж эхэлмэгц төсөв, санхүүгээ нэгтгэх хүчин чармайлт үргэлжилнэ гэж харжээ. 

Тиймээс Монгол Улсын төсөв, өр болон гадаад нөхцөл байдал 2021 оноос сайжирна гэж үзэж байгаагаа S&P онцолсон байна. 

 

Эх сурвалж: tradingeconomics