Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс дуудлага их ирж, борооны усыг соруулж аюулгүй болгож байна"

ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюул болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.09/

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2007347092731418/
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Өнөө шөнө төв аймгийн нутгаар маргааш Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Өнөө маргаашдаа Төв болон Зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. 11,12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус мөндөр нөөлөг салхины аюулаас ард иргэдээ сэрэмжлүүлж байна.

Наадмын өдрүүд таарч байгаа тул иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг тогтмол хүлээн авч ажил, амралтаа зохицуулах шаардлагатай. Мөн амралт зугаалгаар явж байхдаа хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдалд ялангуяа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд маань өр гэрийнхэндээ байнга хаана яваа, хаанаас хөдөлсөн бэ гэдгээ мэдээлж байх, утсан холбооныхоо бэлтгэлээ хангахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй, тодорхой газарт зам хаасан, машин зорчих боломжгүй үерын байдалтай байгаа тул түр хугацаагаар замын хөдөлгөөнийг хаасан.  

Мөн нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд дуудлагатай байна. Геологи барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт хийж, усыг соруулж аюулгүй болгох ажил хийгдэж байна. Хамгийн гол нь энэ бороо өнөөдөр ороод зогсчихгүй маргааш, нөгөөдөр Төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжлэн орох төлөв байдалтай байгаа учраас нар гарахаар тайвшрах бус аль болох гэртээ байж, ажил амралтаа зохицуулах зайлшгүй шаардлагатайг ард иргэддээ онцгойлон анхааруулж сэрэмжлүүлж байна” гэв.

Онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл хотод байгаа гамшгийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан иргэддээ сэрэмжлүүлэг өгөхөөр болсон. Амралтын өдрүүдэд 09:00, 12:00, 15:00, 18:00 цагуудад үер усны холбогдолтой мэдээллийг хүргэнэ. Иймд иргэд мэдээллээ сонсож, аюулгүй байдлаа хангана уу. 

Түүнчлэн УОК-оос баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар шийдсэн тул гэрээсээ аль болох гарахгүй, цахимаар баяраа тэмдэглэхийг онцгой байдлын газраас зөвлөсөн бөгөөд баяр, амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Энэ хугацаанд иргэд гол устай газраар зорчихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байж, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавихыг сэрэмжлүүлэв.