2020/08/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.25₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
19°
13:00
S32
19°
14:00
S32
19°
15:00
S32
20°
16:00
S32
21°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
19°

"512 бөх, 600 гаруй харваач болон 1,100 орчим шагай харваачийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний их баяр наадмын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 110 байцаагч хяналт шалгалт хийхээр болжээ. 

Хяналт шалгалтыг үндсэн гурван чиглэлээр хийнэ. 

Нэгдүгээрт, Баярын арга хэмжээ болох Хүй долоон худаг, 13-р зуун цогцолбор болон 40 жилийн ой нь болж буй Багануур дүүрэгт хяналт тавин ажиллана.

Хоёрдугаарт, Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллах бөгөөд орон нутгаас тээвэрлэгдэн ирж буй хурдны морь, амьд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын эрүүл мэндийн гарал үүслийн байдалд хяналт тавина. 

Гуравдугаарт, Баяр наадмын үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх явдал гардаг тул мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Мөн хоол хүнстэй холбоотой хордлого, хордлогот халдвар гарахыг үгүйсгэхгүй тул яаралтай үед ажиллах байцаагч нараа үүрэгжүүлсэн талаар НМХГ-ын мэдээллээ. 

Баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдах 13 дугаар зуун цогцолборт хэрхэн хяналт тавих талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Наадмын арга хэмжээ болох газруудад хэрэглэх ундны уснаас дээж авч, лабораторид шинжлүүлж, дүгнэлт гаргасан.

Энэ жил наадам үзэгчгүйгээр зохион байгуулагдах ч оролцогч нар бий. 512 бөх, 600 гаруй харваач, 1,100 орчим шагайн харваачийн хэрэглэх хоол хүнсний аюулгүй байдалд анхаарч, хоолны хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийнэ. 

Түүнчлэн баяр наадмын үеэр COVID-19-өөс урьдчилан сэргийлэх тухай Шадар сайдын түр журмын хэрэгжилт болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавьж ажиллана" гэлээ.

Үүний зэрэгцээ хий болон цахилгааны аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт хийх аж.

x