Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гүн нь тодорхойгүй гол, нуур бүхий 18 газарт анхааруулга самбар байршуулжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд хоёр газарт түймрийн зурвас сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн талаар нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их, Бага баянд 800 метр, Шаргаморьтын дээд эхэнд 1,200 метр урт түймрийн зурвасыг сэргээжээ.

Түүнчлэн Аялал зугаалгын улиралд усны осол нэмэгдэх хандлагатай байдаг тул нийслэлийн Байгаль орчны газраас гүн нь тодорхойгүй гол, нуур бүхий 18 байршилд анхааруулга, санамж байршуулсан байна.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин "Нийслэлийн нутаг дэвсгэрт аадар бороо орсны улмаас үер бууж, голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газраас гүн нь тодорхойгүй гол, нуур, төөрөм бүхий 18 байршилд анхааруулга, санамж самбарыг байршууллаа. 

Тухайлбал, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх карьерын ухалтаас үүссэн нуур, Туул гол дагуу иргэдийн отоглодог газруудад анхааруулга байршуулсан" гэлээ.