Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд орилж, чарлалгүй “галзуу хулгана”-аар аялж сурч байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын дараа дэлхийн олон орны зугаа цэнгээний парк, хүрээлэнгүүд хэрхэн аюулгүй ажиллагааг хангах талаар толгойгоо гашилгаж байна.

Тухайлбал Япон улсын паркууд “галзуу хулгана”-аар зугаацахдаа орилж, чарлахгүй байхыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг болжээ.

Ингэвэл агаар дуслын замаар вирусийн халдвар тарах боломжийг хязгаарлана гэж үзэж байна.

Саяхан Японы Fuji-Q Highland паркын удирдлагууд “галзуу хулгана”-аар хэрхэн биеэ зөв авч явахыг жишээ болгон харуулсан видеог тараажээ.

Видео бичлэгийн төгсгөлд “Зүрхэн дотроо хашхирна уу” гэсэн уриа үгийг үзүүлсэн байна.

Японы ихэнх зугаа цэнгээний паркууд уг зөвлөмжийг үйлчлүүлэгчдэдээ өгч эхэлжээ. Гэвч зарим хүмүүс “галзуу хулгана”-аар сэтгэл хөдлөлөө харуулалгүй явах боломжгүй гэж гомдоллож байсан тул боломжтойг нь ийнхүү өөрсдөө батлан харуулсан байна.

Эх сурвалж: Business Insider