Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын Байнгын хороог гурваар нэмэгдүүлэхээр болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, байнгын хороодтой холбоотой асуудалд санал нэгдсэн байна.

Тодруулбал, бүлгийн хуралдаанаас одоо байгаа найман байнгын хороон дээр нэмж гурван байнгын хороо шинээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэн өнөөдөр хуулийн төслийг өргөн барихаар тогтжээ. 

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг өөрчлөлтөөр өмнө нь байсан Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог хоёр хуваан Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болгосон билээ. 

Одоо байгаа байнгын хороод: 

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
  4. Нийгмийн бодлогын байнгын хороо
  5. Төрийн байгуулалтын байнгын хороо
  6. Төсвийн байнгын хороо
  7. Хууль зүйн байнгын хороо
  8. Эдийн засгийн байнгын хороо

Анхдугаар чуулганыг хаахаас өмнө байнгын хороо нэмж байгуулахаас гадна байнгын хорооны дарга нарыг сонгон батлах юм. 

Улсын Их Хурлын тухай хуулийн 26.4-т "Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно" хэмээн заажээ.