Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тав хоногийн дотор НЭГ САЯ хүн шинээр COVID-19 халдвар авч, дэлхийн хэмжээнд халдварын тоо 12 САЯЫГ давлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.09/

https://www.facebook.com/iKonNews/videos/278253280268804

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа коронавирусийн халдвараар 12,142,000 хүн өвчилж, 550,000 хүн эндлээ. Тав хоногийн дотор нэг сая хүн өвчилж, тархалтын хурд эрчтэй байна.

24 цагийн хугацаанд 200,000 хүн өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.

Мөн сүүлийн хоногт АНУ-д өвчлөл 50,000, Бразилд 45,000, Энэтхэгт 25,000-аар нэмэгдлээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,562 хүн шинээр халдвар авч 173 хүн эндлээ. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин одоогоор 2,996 хүн ажиглалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа.

24 цагийн хугацаанд 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авлаа" хэмээв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.