Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Хөлбөмбөг сонирхогчдынхоо хүсэн хүлээсэн тоглолтуудыг үзүүлэхээр Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны “Үндэсний дээд лиг” хөшгөө нээлээ. 

Дээд лигт хүч сорихоор өрсөлдөж буй 10 багийн нэг болох “Атлетик 220” клубын хувьд өөрсдийн бэлтгэл сургуулилтаа бүрэн хангаж, шинэ улирлыг шинэ өмсгөл, шинэ өнгө төрхтэйгээр эхлүүлж байна. 

Спортын клуб, бизнесийн байгууллага хоёрын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон “Атлетик 220” клуб, Капитрон банктай 4 дэх жилдээ хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэлээ.

Багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спорт өөрөө ивээн тэтгэгчтэй байхыг шаарддаг спорт. Клубууд ивээн тэтгэгчтэй байснаар биеэ дааж, санхүүгийн хувьд найдвартай, тогтвортой болохын зэрэгцээ тамирчид нь нийгмийн асуудалдаа санаа зовохгүй тэмцээндээ анхаарч, энэ нь багийг амжилтанд хүргэхэд томоохон хөшүүрэг болдог.

Дээд лигийн хүчтэй өрсөлдөгч “Атлетик 220 клубыг Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “КАПИТРОН БАНК” дахин дэмжин ажиллахаар болж байна. “Атлетик 220” клубыг Капитрон банк дэмжин ажилласнаар Монголын хөлбөмбөгийн спортод тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулаад зогсохгүй, тус клубын тамирчид үзүүштэй тоглолт, өрсөлдөөнтэй хөлбөмбөгийн сонирхуулан хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг асааж, багийн спортоор хичээллэх урам зоригийг нэмэгдүүлэх нь гарцаагүй бизээ. 

Коронавирус (COVID19) цар тахлын хөл хорионы улмаас дэлхий нийтэд хөгжөөн дэмжигчдийн уухай тасарч, хөлбөмбөгийн ногоон талбайнууд эзгүйрээд байсан. Тэгвэл МХБХ-ны “Үндэсний дээд лиг” шинэ сонирхолтой содон зүйлс, дахин давтагдашгүй гоолууд, хүчтэй өрсөлдөөн гээд онцлог зүйлсээр дүүрэн байдаг ч энэ жилийн хувьд зохион байгуулалтаас эхлээд, олон онцлог зүйлтэйгээр лиг явагдаж байна. Эрүүл Мэндийн Яам, Улсын Онцгой Комиссоос гаргасан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр тоглохоос гадна дээд лигийн 10 багт гадны улс орны ганц ч легионер тамирчингүй, зөвхөн Монгол залуус өөрсдийн хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. /МХБХ-ны зөвшөөрлөөр фото зургийг ашиглав./

Үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубээ дэмжиж, их спортоор хичээлэн эрүүл чийрэг байхыг спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчиддээ хүсэн ерөөе!

Багийн спортыг дэмжигч - Капитрон банк

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.