Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 18:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн онгоц нь долоодугаар сард БНСУ-аас иргэдээ татан авч буй 4 дэх нислэг юм.

Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/561212801222313/

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар