Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборын фэйсбүүк хуудсаас авав.

COVID-19 цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журмыг долдугаар сарын 3-ны өдөр Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин баталсан байна. Ингэснээр хүүхдийн зуслангууд тус журмыг мөрдөн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдлээ. 

Улаанбаатар хотод 25 зуслан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хаалттай байсаар ирсэн юм.

Харин Монголын зуслангуудын холбоо болон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас удаа дараа хүсэлт тавьсны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт УОК-оос үүрэг, чиглэл өгч, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдсанаар уг журмыг боловсруулсныг УОК ийнхүү баталжээ.

Журам бүрэн эхээрээ: