Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түншээр ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дахь жилдээ ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол түмний дэлгэр цэнгэл, хамгийн хүндэтгэлт Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түншээр “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ” нь 2014 оноос хойш ажиллаж байна. 2018 оноос тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК наадамчин олонтойгоо энэхүү эрхэм хүндэт үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Өнөөдөр НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж 7 дах жилийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар болон онцлогийн талаар мэдээллээ.  Тоёота мотор корпорацын хувьд жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын хамт олонд сайн үйлсийн сэтгэлийн дэм болгон хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE цоо шинэ авто машиныг бэлэглэх юм.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши хэлэхдээ: “Энэ удаагийн хамтын ажиллагаа нийгмийн хариуцлага, сайн үйлсийг түгээхэд илүүтэй чиглэж байна. Монголчууд дотроо халдвар алдаагүй цор ганц улс болсон нь бахархалтай. Тиймээс эрүүл мэндийн салбарын хүчирхэг хамт олонд баяр хүргээд, Түрүү бөхийн нэрэмжит Тоёота автомашиныг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын хамт олонд бэлэглэж байгаа юм.” гэлээ.

Мөн уламжлал ёсоор наадмын түрүү бөхөд Монгол дархны бурхан ухаанаас бүтэж, ур хийцээр гайхагдсан цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг зориулан урлажээ. Уг бэлгэдэл нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн Хангарьд, Луу, Бар, Арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлгэшээж алтан шар нарыг дүрсэлжээ. Эрийн гурван наадмын Хүчит бөхийн барилдаан бол эр бяр, хүч чадал, уран мэхийн цогц тул ийнхүү түрүү бөхийн бай шагнал болох “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” хүч чадалтай, зориг хавтай, шантаршгүй, бат хамгаалалттайг бэлгэдсэн юм. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол 2020.07.13-ны өдөр төв талбай дээр явагдана.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга зэрэг 6- н насны айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийх юм.

Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байна. Жил жилийн баяр наадмын үеэр Монголчууд бид эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах, хөдөө орон нутагт зорчих нь ихэсдэг тул энэхүү аялалдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, автомашины бүрэн бүтэн байдлаа шалган оролцох нь чухлыг уриалж байна.

Дашрамд дурдахад ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын албан ёсны дистрибьютер ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК, өөрийн албан ёсны дилер болох Таванбогд ХХК, Мөнххада ХХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж, Монголчууддаа Тоёота брэндийн автомашин болон баталгаат сэлбэг хэрэгслийн худалдаа, дэлхийн жишигт нийцсэн засвар үйлчилгээг хүргэсээр байх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.