Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Коронавиурсийн халдварын эсрэг эмийн талаарх мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа 11:00 цагийн мэдээллийн үеэр өглөө.  

 

Тэрбээр "Япон улсын Токиогийн Их сургуулийн судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн. 

Судлаачид уг эмийн брэнд хэлбэр болох "футан" гэсэн нэршил бүхий эмийг мөн тус улсын Toyama Chemical компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй эм болох фавипиравир эмтэй хавсран хэрэглэсэн байна.

Ингэхэд 11 өвчтөний эмнэлзүйн шинж тэмдгүүд нь бүрэн арилж, харин амьсгалын аппаратад орсон 75 настай нэг өвчтөн уушгины хатгаанаас нас баржээ. 10 өвчтөний хувьд 36-71 насны иргэд байсан бөгөөд эмүүдийг хавсран хэрэглэхэд биеийн байдал нь эрс сайжирч байсан нь ажиглагджээ" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/282471382868296/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.