Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 172 мянга гаруй шинэ тохиолдол, 3,000 гаруй нас баралт бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил улсууд тэргүүлж байна хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ. 

АНУ

Өчигдөр 46,300 гаруй шинэ тохиолдол, 322 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 2,932,000 гаруй болсноос 130,100 гаруй хүн эндсэн. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаагийн улмаас АНУ-ын 24 муж улсад нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг нээх хугацаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байна.

Бразил улс

Өмнөх өдөртэй харьцуулахад шинэ халдвар дахин өсөж, 45,300 тохиолдол бүртгэгдлээ. Нийт нас баралт өссөн дүнгээр 66,700 гаруй болсон. 

БНЭУ

Өчигдөр 22,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдварын тоо 719,000 гаруйд хүрлээ. Мөн өдөр 467 нас баралт шинээр бүртгэгдэж, нийт нас баралт 20,000-г давсан.

Казахстан

Өчигдөр 1,109 шинэ халдвар, нас баралт 4 бүртгэгдэж, нийт халдварын тоо 49,600 гаруйд хүрсэн байна.

Япон улс

211 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 106 нь Токио хотод бүртгэгдсэн бөгөөд тус улсад бүртгэгдсэн халдвар 20,000-г давснаас 85 хувь нь эдгэрсэн.

Австрали улс

Сүүлийн 24 цагийн дотор 41,900 гаруй хүнд шинжилгээ хийж 199 шинэ тохиолдлыг илрүүлэн, бүртгэжээ.

БНСУ

Өчигдөр 63 шинэ тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 30 нь дотоодоос, 30 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Дотоодын халдварын долоо нь Буддын сүмээс голомтлон гарчээ.

БНХАУ

Өчигдөр дотоодод халдвар бүртгэгдээгүй. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол гарсан. Өчигдөр нэмж 13 хүн эдгэрсэн. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/282471382868296/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.