Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын 200 гаруй эрдэмтэн судлаач шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар ДЭМБ-д хандаж, өнгөрсөн долоо хоногт нээлттэй захидал илгээснийг Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцоллоо. 

Тодруулбал, өчигдрийн ДЭМБ-ын ээлжит хурлынхаа үеэр тус байгууллага “Шинэ коронавирусийн халдвар агаараар дамжин тархаж байгаа тухай шинээр нотлох баримт гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэхүү шинэ нотолгоонд нээлттэй хандаж, үр дагаврыг нь илүү сайн судлах шаардлагатай гэж үзсэн” хэмээх тайлбар мэдээлэл хийжээ.

Дээрх 200 гаруй эрдэмтэн шинэ коронавирусийг агаарт 6 фийт буюу хоёр метр гаруй зайд байж, тархах магадлалтайг хэлсэн. Энэ нь агаар дуслын замаас илүү их халдвар тархах эрсдэлтэй гэсэн үг хэмээн тэрбээр хэлсэн юм.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/282471382868296/

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.