Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/282471382868296/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,926,000 хүн энэ өвчнөөр өвчилж, 545,000 хүн эндсэн байна. Одоогоор 6.8 сая хүн эдгэрсэн бол 5 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт АНУ-д 46,000, Бразилд 45,000, Энэтхэг 24,000-р өвчлөл нэмэгдсэн. Өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдэж, халдварын эрчимжиж байна. COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байгааг ДЭМБ-аас мэдээлж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатайг онцоллоо.

ОХУ-д сүүлийн хоногт 6,368 хүн шинээр халдвар авч 198 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад өвчлөл үл ялиг буурч байгаа.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 215 хүн ажиглалтад орж, 52 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар 2,995 хүн ажиглалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна.

24 цагийн хугацаанд 119 дугаар 157 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Шведээс хойр иргэн холбогдож зөвлөгөө авлаа" гэв.