Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага сургалтын шинэ байртай боллоо

ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Кристина Ноблийн Хүүхдийн сан нь Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хуучнаар Хүүхдийн хорих ангид байгаа хүүхдүүдийн сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургалтыг хүртээмжтэй болгох, хүүхдүүдийн урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор Австрали улсын Засгийн газрын хамтарсан төслийн санхүүжилтээр сургалтын шинэ байрыг байгуулж, ашиглалтад орууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд КНХС-ийн ажилтнууд, Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Dave Vosen, “Australian Aid” төслийн менежер Мөнхжаргал болон бусад төлөөлөгч, СХТБ-ийн ажилтан албан хаагчид оролцов.  

Кристина Ноблийн Хүүхдийн сан нь Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад байгаа хүүхдүүдийн сурах, хөгжих, хамгаалуулах, эсэн мэнд амьдрах, оролцох эрхийг хангах зорилгоор 1997 оноос хойш “Боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хүмүүжигч хөвгүүдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьдрах ухааны боловсролд сургах, авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаа явагддаг. Тухайлбал, хөвгүүдийг мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг нарийн боовчны сургалтыг 12 дахь жилдээ амжилттай явуулахын хажуугаар мэргэжлийн багштай уран зураг, хөгжмийн сургалтуудыг хувь хүний хөгжлийн сургалтуудтай хослуулан явуулдаг нь хүмүүжигч хүүхдүүдэд өөрийгөө таньж мэдэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, цаашид нийгмийн харилцаанд хэвийн оролцож, амьдрах сэтгэл зүй нь төлөвшдөг зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Хөтөлбөрт хамрагдан суралцаж буй хүүхдүүд сургалтын шинэ байрныхаа нээлтийн үеэр сурсан зүйлсээсээ толилуулав. Тухайлбал, хүмүүжиж буй хүүхдүүдийн төлөөлөл таван хөвгүүн урлагийн тоглолт үзүүлснээс гадна гар зургийн үзэсгэлэнгээ толилуулж, хүүхдүүдийн өөрсдөө хийсэн бялуу, жигнэмэг зэрэг амттангуудаар ирсэн зочдыг дайлсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. 

 
 
 
 

 

Эх сурвалж: Кристина Ноблийн Хүүхдийн Сан