Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ

ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN

Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт “Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадам 2020”-ын албан ёсны түнш “Тоёота мотор” корпорац хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE цоо шинэ авто машиныг тахлын голомтод амжилттай ажиллаж буй Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын хамт олонд гардуулан өгнө. 

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

Кино үйлдвэрт

10:30 цагт ХЗДХЯ, Архивын ерөнхий газар, ШШҮХ-ийн ажилчдын орон сууцны нээлт болно. 

АН-ын байранд

11:00 цагт тус намын даргад нэр дэвшигч А.Цэрэнбат үнэмлэх гардан авах үеэрээ сонгуулийн луйврын талаар мэдэгдэл хийнэ.

Хүй долоон худагт

11:00 цагт Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй "ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР" аяны нээлт болно.

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ. 

Улсын Ерөнхий прокурорын газрын 2 давхарт хурлын зааланд

10:00 цагт Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил. Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийнэ.