2020/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.12₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
23:00
S29
16°
00:00
S29
16°
01:00
S29
15°
02:00
S29
15°
03:00
S29
14°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
08:00
S30
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°

Коронавирусийн аюулыг үл ойшоодгоороо алдартай Бразилын ерөнхийлөгч халдвар авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг

Бразил улсын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн Covid-19 шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр орой мэдээлжээ.

“Эрт орой хэзээ нэгэн цагт энэ өвчнөөр хүн амын багагүй хэсэг нь өвдөнө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Надад бас халдвар илэрлээ” гэж Болсонару мэдэгдсэн байна.

Ингэж мэдэгдсэнийхээ дараа тэр амны хаалтаа авч, эрхий хуруугаа гозойлгоод “Миний бие сайн байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрсөн хугацаанд Болсонару дөрөв дэх удаагаа коронавирусийн шинжилгээ өгсөн нь энэ юм. Тэрбээр коронавирусийн аюулыг үл ойшоодгоороо дэлхий дахинд алдаршсан удирдагч.

Анх тэр энэхүү тахлыг “жирийн ханиад төдий зүйл” гэж ярьж, хорио цээрийн дэглэм тогтоохыг эсэргүүцэж, олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүх журмыг олон удаа зөрчиж байв.

Өнгөрсөн сард Бразилын холбооны шүүх Болсонаруд заавал амны хаалт зүүлгэх, зүүлгүйгээр олон нийтийн арга хэмжээнд оролцсон өдрийн тоогоор мөнгөн торгууль оноох шийдвэр гаргаж байжээ.

Тус улсын цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Сан Пауло мужийн захирагч Жоа Дориа “Бразилын ерөнхийлөгчийн үзүүлж буй үлгэр дууриал бидний ажилд маш их хүндрэл учруулж байна. Тэр гудамжаар амны хаалтгүй алхаж байна. Энэ бол буруу үлгэрлэл, буруу үйлдэл. Бразилын мужуудын захирагч нарын ажлыг маш их хүндрүүлж байна” гэж тавдугаар сард хэвлэлд ярьж байв.

Болсонару нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай нөхөрсөг харилцаатай, зарим хэвлэлүүд түүнийг “халуун бүсийн Трамп” гэж хочилдог. Хоёр удирдагч шинжлэх ухааны тоо баримтыг үл тоож, хувийн үзэмжээрээ дүгнэлт гаргадгаараа адилхан.

Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Бразилд нэмэгдэж байгаа талаар сэтгүүлч асуухад тэр “Тэгээд юу гэж? Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай” гэж хариулж байжээ.

Бразил улс коронавирусийн батлагдсан халдварын тохиолдлын тоогоор, бас нас барсан хүний тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад 1.668 сая хүн халдвар авч, 66,741 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x