Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Коронавирус хүний дархлааны хариу үйлдлээс бултах чадвартайг илрүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэж буй COVID-19 халдварын эргэн тойронд дэлхийн улс, орнуудын хийж буй тандалт судалгааны тоймыг хүргэж байна.

Шинж тэмдэг эхэлснээс 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэг биетийг тодорхойлж болно

1. Эмнэл зүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэг биетийг тодорхойлж болохыг Английн Бирмингемийн их сургуулийн судлаачид илрүүлжээ.

Хүн амын 64% нь амны хаалт зүүж буй Нью-Йорк мужид халдвар бага байна

2. АНУ-д амны хаалт зүүх дадал нь коронавируст халдварын тархалттай хамааралтай эсэх талаар 6,000 хүнийг хамруулан судлахад хүн амын 64% нь амны хаалт зүүж байгаа Нью-Йорк мужид тохиолдлын тоо бусад мужтай харьцуулахад хамгийн бага байна. 

Харин хүн амын 25% нь амны хаалт зүүдэг ТеннисиАлабама зэрэг мужид тохиолдлын тоо өндөр байгаа аж.

Бээжингийн захаар үйлчлүүлсэн иргэдийг 28 хоногийн тусгаарлахаар болжээ

3. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой 311 хүний 102 нь үхэр, хонины мах зардаг хэсгээс халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Иймээс албаныхан тус захын малын мах зарах хэсгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж энд үйлчлүүлсэн иргэдийг 28 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулахаар болжээ. 

Мөн тус захад борлуулах далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирусийн шинжилгээ хийлгэх шаардлага тавьжээ.

БНХАУ коронавирусийн эсрэг вакцины туршилтыг цэргүүдэд хийнэ

4. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн биотехнологийн хүрээлэн, Хонг Конгийн “Хун Синай” компани хамтран коронавирусийн эсрэг вакцин гарган авсан бөгөөд цэргүүдэд хэрэглэхээр болжээ.

COVID-19 халдварын үед дэмийрэх, хий юм харах, зэрэг шинж тэмдэг илэрч байна

5. Ковид-19-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ¾-т сэтгэцийн хэвийн бус байдал илэрч байгаа аж. 

Дэмийрэх, хий юм харах, сэтгэн бодох чадвар муудах зэрэг шинж тэмдэг өвчтөнүүдийн наснаас үл хамаарч илэрч байна. 

Тодруулбал, Франц улсад нэг сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 58 өвчтөний 75 хувьд хий юм харах, анхаарал сулрах, орон зайн баримжаа алдагдах, тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрчээ.

Мөн 13 өвчтөнд хийсэн MRI шинжилгээгээр 11-т нь тархинд өөрчлөлт гарчээ.

Коронавирус хүний дархлааны хариу үйлдлээс бултах чадвартайг илрүүлжээ

6. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар хүний дархлааны хариу үйлдлээс коронавирус бултах чадвартайг илрүүлсэн байна.