Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө

ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

КОВИД-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч ноён Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Дэлхийн ихэнх оронд халдварын хурдацтай тархаж байгаа нөхцөл байдлын улмаас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэрэгцээ нэн шаардлагатай энэ үед ДЭМБ-аас амьсгалын аппарат, эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур, амьсгалын аппарат, тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

 

Эх сурвалж: ЭМЯ