Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Шинээр илэрсэн коронавирусийн халдварын таван тохиолдлын нэг нь ОХУ-ын иргэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Орхон аймагт сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан гэх мэдээлэл байна. Хариу нь хэзээ гарах вэ?

- Орхон аймагт тусгаарлагдсан хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу нь гарна. Ер нь сэжигтэй гэж тусгаарлагдсан хүмүүсээс шинжилгээ авахад хариу сөрөг гарч байгаа. Тухайн хүмүүс өөр ямар ч шалтгаанаар халуурсан байж болно.

- ОХУ-аас өмнө нь ирсэн оюутнууд эдгэрч дууссан уу?

- ОХУ-д Батлан хамгаалахын сургуульд сурч байгаад ирсэн хүүхдүүдийн ихэнх нь эдгэрсэн. Тэдгээр хүүхдүүдээс одоогоор хоёр нь л ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсээс 5-6 хүн л ХӨСҮТ-д байгаа бол бусад нь эдгэрсэн.

- Өнөөдөр шинээр илэрсэн таван тохиолдол хэдээс хэдэн насны хүмүүс вэ?

- Шинээр батлагдсан таван тохиолдлын хоёр нь насанд хүрсэн хүн, гурав нь 20-23 насны оюутан байна.

Мөн шинэ тохиолдлуудын нэг нь ОХУ-ын иргэн бөгөөд гэр бүлийн хүмүүсийг нь ойрын хавьтал гэж үзээд тусгаарласан.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3021234284599145/?v=3021234284599145

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.