Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны салбарын нийт борлуулалт эхний таван сард 10.7%, Улаанбаатарт 12.8% буурав

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний таван сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөг буюу 10.7%-аар буурсан байна. 

Харин 2020 оны тавдугаар сард өмнөх сараас 210 тэрбум төгрөг буюу 12.8 хувиар өсжээ. 

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний таван сарын байдлаар 

  • 52.5 хувь нь бөөний худалдаа
  • 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний таван сард 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.1%, бөөний худалдааны борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болж 8.3% тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна. 

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногджээ.

Нийслэл дэх худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний таван сард өмнөх оныхоос 1.1 их наяд төгрөг болж 12.8% буурсан бол тавдугаар сард өмнөх сараасаа 12.3% өссөн дүнтэй байна.