Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавирусийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд

11:30 цагт Тус хийдийн их гэсгүй лам, гавж Д.Даваасүрэн агсны лагшин эрдэнэ "ринсрэл" болор сувраганд залах, Дайчод хурах хурал номын үйл ажиллагаа болно.

ХХААХҮЯ-ны үүдэнд

12:00 цагт Финансхолдинг ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг өмгөөлөгчийн хамт тус яамтай холбоотой, МХЕГ-тай холбоотой авилгын шинж чанартай зүйлсийн талаар буюу ХХААХҮЯ Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй иргэн, ААН-г хохироож байгаа талаар мэдээлэл өгч, зарим хүнийг АТГ, Захиргааны хэргийн шүүхэд өгнө.