Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдлээ.
Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Хангай нурууны арын Чулуут, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд үерийн түвшинг 5 см давсан. Маргааш буюу долдугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см давах төлөвтэй байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс