2020/08/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.25₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
19°
13:00
S30
19°
14:00
S30
20°
15:00
S30
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
22°
19:00
S32
20°
20:00
S32
18°

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт угтах хаалганы хөшөөнөөс унасан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн үед бага насны хүүхэд бэртэж, гэмтэх нь ихэсжээ.

Үүнтэй холбоотойгоор эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын харьяат 6 настай, эмэгтэй долдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хүнд бэртжээ.

Газарт унасны улмаас хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан учир тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Э.Номунбилэгт нар долдугаар сарын 5-ны өдөр хагалгаа хийсэн аж.

Охины ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний баг болон ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр нисэж, мөн өдрийн 17:02 цагт Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хотод авч ирсэн байна.

Охиныг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

x