Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 308 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүн амиа алджээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

  • 2020.07.05-ны шөнийн 00 цаг 30 минутын орчим БЗД-ийн 11-р хороо, Уулын замд Kawasaki Ninja маркийн мотоцикл онхолдож, зорчигч 33 настай, эмэгтэйгийн амь нас хохирч, жолооч 24 настай, эрэгтэй гэмтсэн, 
  • 2020.07.05-ны шөнийн 01 цаг 40 минутын орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Dongfeng маркийн С жолоочтой автомашин нь замын зорчих хэсэгт зогсож байсан Suzuki Escudo маркийн И жолоочтой жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 34 настай, эрэгтэйгийн амь нас хохирсон
  • 2020.07.05-ны өдрийн 13 цаг 20 минутын орчим ЧД-ийн 16-р хороо, Хайлаастын зам, согоотын гудамжинд Hyundai Porter маркийн О жолоочтой автомашин замын хашлага мөргөж, тэвшин дээр сууж байсан зорчигч 54 настай, эрэгтэйгийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 421 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 2.5 хувиар буурч, нийт дуудлага мэдээлэл 0.9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 21.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангах, жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: ТЦА