Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.06/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/195595041869440/?v=195595041869440

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,537,000 хүн өвчилж, 536,000 хүн эндсэн байна. 6.5 сая хүн эдгэрсэн бол 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 165,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан.

Сүүлийн хоногт АНУ-д 52,000, Бразилд 26,000, Энэтхэгт 23,000 хүн шинээр халдвар авсан байна. Энэтхэгт анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь өчигдөр байлаа.

ОХУ-д өчигдөр 6,736 хүн халдвар авч, 134 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад 29-130 тохиолдлоор халдвар нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна.

Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, БНСУ-аас гурван иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.