Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 99 хувь нь аюулгүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сарын 4-нд тохиосон АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар сонирхолтой мэдэгдэл хийжээ.

Тэрбээр Цагаан ордонд болсон ёслолын арга хэмжээний үеэр “Бид Хятадаас гаралтай вирусийн халдварт нэрвэгдээд байна. Гэхдээ бид маш олон ахиц дэвшил гаргасан. Вирустэй тэмцэх манай стратеги амжилттай хэрэгжиж байна. Нэг талд гаргасан амжилт маань нөгөө талыг муухай харагдуулж байгаа. Гэвч бид үүнээс ихийг суралцаж байна. Бид галыг хэрхэн унтраах аргад сурацлаж байна” гэж мэдэгдсэн байна.

Трамп цааш нь ярихдаа “Бид одоогоор бараг 40 сая хүнийг оношлоод байна. Илэрсэн халдварын тохиолдлуудын 99 хувь нь ямар нэг аюулгүй болохыг тогтоосон. Дэлхийн аль ч улс орон тоо болон чанарын хувьд бидэн шиг олон оношилгоо хийж чадахгүй байгааг энэ тоо харуулж байна” гэжээ.

Түүний дурдсан 99 хувь гэх тоо баримт хаанаас гарсан нь тодорхойгүй байна. Трамп бас цар тахлын гол буруутныг Хятад улс гэж үзэж байгаагаа энэ үеэр дахин дахин илэрхийлжээ.

“Хятадын хаалттай байдал вирусийг дэлхий даяар тархахад хүргэсэн. Хятад улс болон дэлхийн 189 улс бүгд хариуцлага хүлээх ёстой” гэж Трамп мэдэгдсэн нь АНУ коронавирусийн цар тахалд нэрвэгдэхэд гадаад хүчин зүйл голлон нөлөөлснийг илэрхийлсэн үг бололтой.

Өнөөдөр АНУ-д өдөрт 50,000 орчим халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 2.8 сая хүн өвчилж, 130,000 орчим хүн нас бараад байгаа нь дэлхийн аль ч улсыг ардаа орхих муу үзүүлэлт болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian