Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Өглөө бүр өлөн дээрээ 640 мл бүлээн ус уухын ач тус

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
www.medicalnewstoday.com

Өглөө бүр өлөн дээрээ 640 мл ус уухын ач тусын талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, анагаах ухааны магистр М.Чимгээ танилцууллаа.

Тэрбээр иргэдэд өгсөн зөвлөмжиндөө өглөө бүр 640 мл бүлээн ус уух нь хүний биеийн өмнөх өдрийн бохирдлыг цэвэрлэж, хордлогыг тайлдаг бол өдрийн турш биеийн жингийнхээ нэг кг тутамдаа 40 мл ус уух хэрэгтэй гэв.

Өглөө бүр 640 мл ус уухын ач тусыг японы эрдэмтэд нотолсон бол биеийн жингийн кг тутамдаа 40 мл ус уухыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг тухай М.Чимгээ танилцуулсан юм.

Жишээ нь, 60 кг биеийн жинтэй хүн байлаа гэхэд өдөрт уух ус нь 60*40=2,400мл байх нь. Тухайн хүн өглөө өлөн дээрээ 640 мл усаа уугаад өдрийн турш үлдсэн 1,760 мл ус уух хэрэгтэй талаар зөвлөв.

Өглөө бүр уух 640 мл усаа шүдээ угаахаас өмнө уух ёстой бөгөөд усаа ууснаас 40-45 минутын дараа өглөөний цайгаа ууж, өглөөний цайгаа ууснаас ойролцоогоор 20 гаруй минутын дараа шүдээ угаах ёстой талаар онцолж хэллээ. 

Өглөөний уух усаа залгилж уух боломжтой бол өдрийн турш уух үлдсэн усаа нэг дор бус шимж биедээ шингээж уух хэрэгтэйг мөн санууллаа.

Анхаарах зүйл нь, усыг өдрийн хоолноос 30 минутын өмнө зогсоож, хоол идсэнээс 90 минутын дараагаас үргэлжлүүлэн уух хэрэгтэйг мөн зөвлөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2615985751956680/?t=299