Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хүүгийн найз эмэгтэй коронавирусийн халдвар авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн найз эмэгтэй коронавирусийн халдвар авсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Fox News сувгийн хөтлөгч асан Кимберли Гилфоил нь одоо залуу Дональд Трамптай хамт амьдарч байгаа юм. Тэр бас Дональд Трампын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилладаг.

Долдугаар сарын 4 бол АНУ-ын үндэсний баярын өдөр бөгөөд өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйл явдлыг тохиолдуулан Өмнөд Дакота дахь Рашмор ууланд болсон ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Кимберли Гилфоил энэхүү арга хэмжээнд оролцохоор очихдоо оношлуулж, коронавирусийн халдвар авснаа мэджээ.

Шинжилгээний хариу эерэг гарсны дараа 51 настай Гилфоилыг даруй тусгаарласан бол халдваргүй гарсан Дональд Трамп Жр-ийг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаж, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хоригложээ.

Гилфоил нь АНУ-ын ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүсээс коронавирусийн халдар авсан гурав дахь хүн болж байна.

Өмнө нь Трампын хувийн бараа бологч, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга гэсэн хоёр хүн Covid-19 өвчнөөр өвчилж байжээ.

Кимберли Гилфоил нь ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн хоёр арга хэмжээнд саяхан оролцсон юм. Оклахомагийн Тулса, Аризонагийн Финикс хотуудад болсон эдгээр арга хэмжээнүүдийн үеэр хорио цээрийн дэглэм зөрчигдөж, амны хаалтгүй олон мянган хүн нэг дор цугларсан байна.

 

Эх сурвалж: AFP